Оросын далд эдийн засгийн эргэлт нь 7 их наяд рубль

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Оросын далд эдийн засгийн эргэлт нь 7 их наяд рубль

Далд буюу сүүдрийн эдийн засгийн эзлэх хувь нь Оросын эдийн засгийн ДНБ-ний 16 хувь буюу 7 их наяд рубль болж байна гэж статистикийн мэдээнд нь өгүүлжээ. Статистикийн албаны мэдээнд авлигын хэмжээг оруулаагүй учраас үзүүлэлт нь бага хэмээн  шинжээчид үзэв. Тэдний тооцоогоор “сүүдрийн эдийн засгийн” эзлэх хувь нь ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэх гэнэ.

 “Өдгөө далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ний 16 орчим хувийг эзэлж байна. Тэр нь хуульд хамрагдах хүмүүсийн үйл ажиллагааг биеэ үнэлэлт ба хар тамхины наймаагүйгээр, порно болон хүний наймааны эргэлтийг оруулалгүйгээр хэлэгдсэн тоо юм” гэж Оросын статистикийн газрын дарга Александр Суринов тайлбарлан мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилд Оросын эдийн засгийн нийт хэмжээг 44,5 их наяд рубль гэж байсан бол 16 хувь нь  7,12 их наяд рубль болж байна гэсэн үг юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж