Хүүхдийн унших номын санал авч байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн унших номын санал авч байна

Хуучин Засгийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад заавал унших номын жагсаалт гарган уншуулдаг байсан бол энэ нь шинэчлэгдэх болж байна. Боловсрол,  шинжлэх ухааны яам “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй бөгөөд энэ хүрээнд дунд сургуулийн сурагчдад заавал уншуулах номын жагсаалтыг иргэн бүрээс санал авч гаргахаар болжээ. Энэ нь хүүхдүүдийг номтой нөхөрлөх, зөв хүн болон төлөвшихөд эерэгээр нөлөөлнө гэж албаныхан онцолж байна. Номын жагсаалтад Боловсрол, шинжлэх ухааны яамны “1209” дугаарын утсанд болон facebook.com/ShireeniiNom холбоосоор хандан, саналаа өгөх боломжтой юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж