
Реппер Gee, Тулга нар хамтран өнгөрсөн онд "Микрофоны ард" нэртэй дуу гаргасан нь хит болж байсан юм. "Khagan Films" студийн найруулагч, хөгжмийн продюсер, реппэр, жvжигчин, дуу зохиогч Rokit Bay энэхүү дууг зохиосон бөгөөд тун удахгүй "Пуужин Баяраа" нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Тэрбээр энэхүү цомогтоо багтсан нэгэн уран бүтээлийг клипжүүлэн хүргэжээ. Энэ бол тvvний "Нэг өдрийн хаан" нэртэй шинэ уран бvтээл нь юм. Rokit Bay энэхvv дууныхаа vг, аяыг өөрөө бичин клипийг нь "Khagan Films" студид хийлгэжээ. Ингээд энэхүү дууг клипийн хамт хүргэж байна. Энд дарж сонирхоно уу.
Г.Даша