Д.Бадраагийн нэр хүндэд халдсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Д.Бадраагийн нэр хүндэд халдсан гэв

Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраагийн нэр төрд халдсан хэмээн аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хөх толгойн шилд буюу Баяндалай сум руу явдаг замын хажууд намаржиж байсан Б.Отгонтулгын гэрийг “Range rover” маркийн автомашинтай жолооч дайрчээ. Үүний улмаас дөрвөн хүн буюу 30 гаруй насны Б, А, З болон 10 настай хүү газар дээрээ нас барсан байна. Дээрх хэрэг энэ сарын 9-ний өдөр болсон. Гэтэл энэ хэргээс хойш Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадрааг арга хэмжээ авахгүй, өөрөө Солонгост зугаалаад явж байна гэх мэтээр түүний нэр төрд халдсан мэдээлэл гаргаж байна хэмээн хуралд оролцогчид онцоллоо.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Жамьяанхорол хэлэхдээ “Аймшигт ослоос болж зургаан хүүхэд өнчрөн үлдсэнд харамсч байгаа. Бид тэр хүүхдүүдэд нийгмийн болон боловсрол, эрүүл мэндийн гээд бүх талаар туслалцаа үзүүлж байгаа. Гэтэл аймгийн Засаг дарга Д.Бадрааг энэ явдлыг тоохгүй, гадаадад зугаалж явна гэсэн мэдээлэл гарах боллоо. Мөн түүний нэр хүндэд олон янзаар халдаж байгаа. Засаг дарга Д.Бадраа Өмнөд Солонгост мэс засалд орж, эмчилгээ хийж байгаад ирсэн. Өнчирч хоцорсон хүүхдүүдэд тусалж, бүх талаар нь анхаарч тусалж байхад хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацаж, улстөржүүлээд байгаад гомдолтой байгаагаа илэхийллээ. Бид Засаг даргаа хамгаалж мэдээлэл хийж байгаа бус бодит байдлыг үнэн зөвөөр нь хэлэхийг хүссэн юм” гэдгийг онцлов.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж