Ховдын Засаг даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Ховдын Засаг даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гудамж, талбайн гэрэлтүүлгийн хэрэгслийг авч, оронд нь их хэмжээний загас агнуулах зөвшөөрөл өгсөн, хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн тендерийг будлиантуулсан гэх хэрэгт сэжигтнээр татсан юм.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн хэргийг бид хянаж эхэлсэн байгаа. Шүүхэд шилжүүлэх хараахан болоогүй” гэлээ. 

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж