Хятадын эсэргүүцлийн жагсаалын ард хэн байв?

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Хятадын эсэргүүцлийн жагсаалын ард хэн байв?

Хятадын Засгийн газраас тус улсын зүүн хэсгийн Нинбо хотод шинээр нефть, химийн үйдвэр барихаар төлөвлөсөн 55.9 тэрбум юань буюу 8.9 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын “PX” төслийг эсэргүүцэн тус хотын оршин суугчид өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулсан билээ. Үүнтэй ижил байгаль орчны төлөөх эсэргүүцлийн жагсаал сүүлийн саруудад хэд хэдэн удаа болсон бөгөөд гол зохион байгуулагч нь “NIMBY” гэх бүлэг аж.

Нинбо хотын иргэд “Sinopec” химийн үйлдвэр барихыг ихээр эсэргүүцэж буйн гол шалтгаан нь “paraxylene” гэх  маш аюултай химийн нэгдлийн үйлдвэрлэлтэй холбоотой гэнэ. Эсэргүүцэгчид дуу хоолойгоо олонд хүргэхийн тулд гудамжинд жагсахаас гадна олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жижиг блог зэрэг цахим мэдээллийн хэрэгслийг ашиглажээ. Нинбо хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан бөгөөд энэ үеэр 51 хүн баривчлагдсан юм.  Харин өнгөрсөн ням гаригт Нинбо хотын удирдлагууд эсэргүүцэгчидтэй нүүр тулан уулзаж, тус үйлдвэрийг барих ажиллагааг түр саатуулж, ахин энэ мэт хууль бус жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ.  Эсэргүүцлийн жагсаалыг түргэн хугацаанд намжаахын тулд хотын удирдлагууд ийнхүү эсэргүүцэгчдийн шаардлагыг даруй хүлээн авсан байна. Энэ нь Хятадын шинэ удирдагчийг сонгох коммунист намын 18-р үндэсний их хуралтай холбоотой юм байна. Дээрх “PX” төслийг анх 2007 онд Сямынь хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч мөн л оршин суугчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний дараа тус төслийг өнгөрсөн жил Далянь боомт хотод хэрэгжүүлэх санал гаргасан ч далайн хар салхинд өртөмтгий байдал нь асуудал болсон байна. Энэхүү жагсаал, цуглаануудыг зохион байгуулагчид нь интернэтийн орчинд ажиллах чадвартай дунд орчим насны “NIMBY” гэх нэртэй эсэргүүцлийн бүлэгийн хүмүүс гэнэ. Тэд ихэвчлэн оршин суугчид нь ядуу буурайн дээр  хотын удирдлагууд нь эрх мэдэл ихтэй газруудад байгаль орчинд хортой томоохон аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцдэг байна. Тус эсэргүүцлийн бүэлгэлээс өнгөрсөн долдугаар сард Шифанг хотод зэс, молибдений үйлдвэр барихыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж