HP EliteBook удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

HP EliteBook удахгүй худалдаанд гарна

Hewlett-Packard компани EliteBook зөөврийн компьютерийн шинэчлэн, сайжруулсан загварыг тун удахгүй танилцуулах гэж байна. Уг нөүтбүүкийн гол онцлог нь тог бага зарцуулдаг Intel-ийн Sandy Bridge процессортой ба USB 3.0 оролттой юм байна. Хэдий EliteBook цувралыг анхнаасаа бизнес, ажил хэрэгч хүмүүст зориулан гаргаж байсан ч, энэ удаа аялагчдад зориулсан загварыг үйлдвэрлэсэн байна.
HP-ийн зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой EliteBook компьютер нь 1440×900-ийн нягтаршил бүхий 12.1 инчийн хэмжээтэй дэлгэцтэй байх бөгөөд 3G технологийг суулгажээ. Харин EliteBook-ийн системийн тухай болон худалдаанд гарах өдөр, үнийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг HP-ээс албан ёсоор мэдээлээгүй байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж