
Жазз хөгжимд дуртай үзэгчид арваннэгдүгээр сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд “Баянмонгол” чуулгын тоглолтыг үзэж, жазз хэмнэлийг мэдэрч болох юм. Харин арваннэгдүгээр сарын 6-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд симфони оркестрын сонгодог эгшигт уярч болно. Саяхан 20 жилийн ойн тоглолтуудаараа үзэгчдийг шуугиулсан “Морин хуурын чуулга” Улсын филармонийн 40 жилийн ойд зориулсан дахин арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнөө тоглох бол 9-нд дээрх дөрвөн чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн хүндэтгэлийн гала тоглолт болох нь байна.
М.ДӨЛ