Качиньскийн онгоцны сэгээс дэлбэрэх бодис илрэв

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Качиньскийн онгоцны сэгээс дэлбэрэх бодис илрэв

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн явж байгаа сүйрсэн онгоцноос тус хотын шинжээчид тэсрэх бодисын  ул мөр илрүүлжээ. Энэ мэдээллийг Rzeczpospolita  сонинд Польшийн ерөнхий прокурор Анджей Серемет (Andrzej Seremet) батлан хэлсэн байв.

Сонинд бичсэнээр Тротил ба нитроглицериний ул мөрийг зорчигдын 30 суудал, далавчны бэхэлгээний хэсэг болон сэгүүдийн орчны газраас олсон тэсрэх бодисын улс мөр олдсон гэнэ. Ослын дараа  Оросын дэсрэх техникийн мэргэжилтний дүгнэлт Польшийн талд хангалтгүй байснаас дахин шинжилгээг сарын өмнөөс явуулжээ. Польшийн мэргэжилтнүүд шинжилгээ явуулсан боловч тэдэнд өгөгдсөн материалууд нь дүгнэлт гаргахад хангалтгүй байжээ. Шинжээчид дахин шалгах үеэр шинэ багаж,  төхөөрөмж ашиглаж,  тэсрэх бодисийн ул мөрийг илрүүлсэн ажээ.

Онгоцны сэгэнд тротилийн ул мөр илэрсний шалтгааныг гарган хэлээгүй аж. Шинжээчдийн дүгнэлт баталгаатай бус юм байна. Учир нь осол болсон газар буюу Смоленскийн ойролцоо дэлхийн хоёрдугаар дайны ширүүн тулалдаан явагдаж байснаас үлдсэн тэсрээгүй сум, бөмбөг сүйрлийн орчинд байсан гэх таамаглал байгаа ажээ. Польшийн ерөнхий прокурорын төлөөлөгч Матеуш Мартынюк (Mateusz Martyniuk) шинэ шинжилгээний үр дүнтэй хамаатай мэдэгдэл дээр ажиллаж байна гэж мэдэгджээ. Тэсрэх бодисын ул мөрийн талаар ерөнхий сайд Дональд Тускт мэдээлсэн байгаа гэнэ. Засгийн газрын төлөөлөгч Павел Грась (Pawel Gras), сайд нарын танхим прокурорын дүгнэлтээс хамааралгүй өөрсдийн дүгнэлтийг гаргана гэж Польшийн телевизид мэдэгджээ. Шинэ баримт гарвал сүйрлийн шалтгааныг тогтоох комиссийн ажлыг сэргээж магадгүй  гэж тэрээр хэлжээ.

Эргэн сануулахад, Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский ба түүнийг дагалдан яваа хүмүүс 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Смоленскийн ойролцоо ерөнхийлөгчийн Ту-134 онгоцны баг манантай үеэр нөөц буудалд буухгүй гэснээс осолдсон юм. Польшийн комисс  хоёр тал алдаатай ажилласан, онгоцны баг нислэгийн бэлтгэл муутай байсныг тэмдэглэжээ. Польшийн улс төрийн барууны хэсгийнхэн Лех Качиньскийг зайлуулахаар уг ослыг зохион байгуулсан гэдэг боловч  тэр нь албан ёсны дэмжлэг аваагүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж