Долоон сая гаруй хүн цахилгаангүй газарт байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Долоон сая гаруй хүн цахилгаангүй газарт байна

“Сэнди” шуурга АНУ-ын зүүн эргийг нэрвэн, эхний өдөр 13 хүний амь эрсэдсэн байсан бол өнөөдрийн байдлаар амь үрэгдэгдэгсдийн тоо  42 болоод байна.        

Далайн шуурга “Сэнди” даваа гаригийн оройноос буюу өчигдрөөс АНУ-ын зүүн эргийг нэрвэж, АНУ-д анх удаа гамшигт үзэгдэл болсон. Гамшгийн улмаас 15 хүн амиа алдсан ба хотууд усанд автаж, Нью-Йоркийн метроны зургаан станц усанд автжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар шуурга хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.  Амь үрэгдэгсдийн дотор Нью-Йоркийн таван хүн, бусад нь Нью-Жерси хот, Мэриленд, Пенсильвани, Коннектикут мужийн хүмүүс байсан байна. Мөн өнөөдөр Канадын Торонто хотод нэг эмэгтэй амиа алдсан мэдээлэл байна.

Өмнө нь уг шуурганд Карибийн сав газрын 65 хүн амь үрэгдсэн юм байна. Хүмүүс гол төлөв мод булгарах, реклам ба замын тэмдэг зэрэгт дарагдан амиа алдсан байсан аж.  Америкчуудын “Франккенсторм” гэж нэрлэсэн “Сэнди” шуурга даваа гаригийн орой Нью-Жерсийн эрэгт секундад 35 метрийн хурдтайгаар орж иржээ. Түүний урьдчилгаа нь асар том далайн давалгаа болсон ба усны төвшин гурван метрээр нэмэгдсэн байна. Шуурганы анхны цохилт казиногоор алдартай Атлантик-Ситигээс үргэлжилсэн бөгөөд далайн наран шарлагийн газрын модон дэвсгэрээс хүчтэй салхи 15 метрийн хэсгийг тасдан хийсгэсэн талаар мэдээлж байна.

Нью-Жерсийн Oyster Creek гэх атомын цахилгаан станцад аюулын дэглэм зарлаад байна. Усны төвшин нэмэгдвэл хөргөөх насоснууд ажиллагаанаас гарах аюултай гэнэ. Тийм тохиолдолд цөмийн тогоог гал унтраах шүршүүрээр хөргөх арга хэмжээ авах аж. АНУ-ын цөмийн эрчим хүчний зохицуулалтын комиссийн мэдээлснээр,  Нью-Йорк мужийн Constellation Nuclear Energy Group компанийн нэг цөмийн тогооны ажиллагааг зогсоосон гэнэ. Нью-Жерси мужид усны далан сэтэрснээс усны төвшин бүтэн хагас метрээр нэмэгджээ. Нью-Йорк ба Вашингтон хотынхон “Катрина” шуурганаас хүчтэй гамшгийн амтыг мэдэрлээ гэж үзэж байгаа юм байна. Нью-Йоркийн Манхэттений өмнөд Бэттери-парк усанд бүрэн автсан байлаа. Хотод 5000 гаруй байранд гал гарснаас гадна 588 мянган айлын гэрэл цахилгаан тасарсан байна. Нийтдээ Америкийн зүүн эрэг орчмын долоон сая гаруй хүн гэрэл цахилгаанаар тасарсан байна

Мөн метроны цахилгааны трансформаторуудыг зогсоож, нисэх буудлуудыг хааж, 15 мянган нислэг хойшилжээ.  Нью-Йоркийн захирал Майкл Блумберг хотынхонд хандахдаа зарим метроны хонгил усанд автсан гэлээ. Тэрээр хувийн тээврийн хэрэгслээ ашиглахгүй байхыг иргэддээ уриалжээ.

Доод  Манхэттений Уолл-стрит дэх Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE) хаагдсан нь 2001 оноос хойш анхны тохиолдол болов. Уолл-стрит лхагва гаригт хэвийн ажиллагаандаа орох гэнэ. 2001 оны есдүгээр сарын 11-нд бирж дөрвөн өдөр хаалттай байсан аж. Шуурганы улмаас биржийн ажиллагаа хамгийн сүүлд 1985 оны есдүгээр сард нэг өдрөөр хаагдаж байсан юм байна. Вашингтонд 300 мянган иргэд цахилгаангүй болоод байна. Вашингтонд Арлинтоны цэргийн оршуулгын газрын хүндэт харуулынхаас бусад нь хоол хүнсээ базаан, гэрээсээ гарахгүй байгаа юм байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, энэ шуурганы үзүүлсэн хохирол 20 тэрбум ам.долларт хүрсэн ба тэдний 7-8 тэрбум долларыг даатгал төлөх ёстой. Энэ гамшиг хамгийн өндөр зардалтай гамшиг болж магадгүй гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийн байдлаар  “Сэнди” шуургаар үрэгдэгсдийн тоо 42 хүн болоод байна. Шуурганд АНУ-ын 11 муж болон Колумбийн тойргийн 50 сая хүн нэрвэгдээд байна. Гамшийг хохиролын хэмжээ ч нэмэгдэн 45 тэрбум доллар хүрч магадгүй. Аврах ажиллагаа үргэлжилж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж