Юлия Тимошенко шоронд өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенко шоронд өлсгөлөн зарлав

Украинийн Ерөнхий сайд асан, улс төрийн хэргээр шоронд хоригдож буй Юлия Тимошенко саяхан болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэж шоронд өлсгөлөн зарласан тухай өмгөөлөгч нь мэдэгджээ. Юлия Тимошенко 2009 онд ОХУ-тай байгалийн хийн ашиггүй гэрээ байгуулсан гэх хэргээр долоон жил шоронд хоригдох ял авсан юм. Гэвч Украинийн экс-Ерөнхий сайдад оноосон ял нь улс төрийн зорилготой, далд явуулга гэж шүүмжлэгчид Украиньд төдийгүй барууны орнуудад олон байдаг. Юлия Тимошенко өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулийг Украинийн түүхэн дэх хамгийн шударга бус сонгууль болсон гэж үзэж байгаа гэнэ.

“Сонгууль эхнээсээ дуустал жүжиг байсан. Энэ бүх луйвар, эцэс төгсгөлгүй жүжиг Украинийн ирээдүйг баллаж байна” хэмээн Тимошенко өмгөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний өмгөөлөгч Сергей Власенкогийн мэдэгдсэнээр экс-Ерөнхий сайд өлсгөлөн зарласан бөгөөд зөвхөн ус л ууж байгаа гэнэ. Юлия Тимошенко өнгөрсөн дөрөвдүгээр сард хуягууд өөртэй нь хүний ёсноос гадуур, зүй бусаар хандаж байсныг эсэргүүцэж, 20 хоног өлсгөлөн зарласан билээ. Украиньд 2004 оны Жүржийн хувьсгалаар “төрсөн”, сөрөг хүчний баатар Юлия Тимошенко эрх чөлөөтэй байсан бол Украиньчуудыг дахин хувьсгалд уриалах байсан хэмээн ярьдаг байна.

 “Шоронд миний хийж чадах цорын ганц зүйл бол өлсгөлөн зарлах л байна” хэмээн ярьжээ.

Орчуулсан Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж