
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас эхэлж, Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгийг хийх юм байна. Мөн “Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “А” танхимд хуралдаж, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж, “МИАТ” ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонсох юм байна.