
Эрдэмтэн Jack Weatherford-ын бичсэн Дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны түүх, XIII зууны монгол цэргийн зохион байгуулалтыг өгүүлдэг “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” номын аудио хувилбар өнгөрөгч оны хоёрдугаар сард худалдаанд гарсан. Тус сонсдог ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, аудио бүтээгдэхүүн худалдаалдаг Audible. com хэмээх сайтад борлуулалтаараа тэргүүлсэн. Тус ном 14.19 цаг үргэлжилдэг бөгөөд энэ удаа Audilbe.com цахим хуудаснаас зохион байгуулсан шилдэг аудио ном тодруулах дөрөв дэх шалгаруулалтын эцсийн шатанд өрсөлдөж байна. Редакторуудын сонголт, борлуулалтаараа тэргүүлэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн, хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээл гэсэн дөрвөн төрлөөр тус бүр найман ном шигшигдэн өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалт хасагдах журмаар явагдах бөгөөд хэрэглэгчдийн хамгийн дуртай ном төрөлд зохиолч Жэк Уитерфорд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” ном эхний тойрогт Жим Бачерийн “Өөрчлөлт” бүтээлтэй өрсөлдөн 3955 саналаас 2440 санал авч 1000 саналын илүүгээр 62:38 харьцаагаар ялж хоёрдугаар шатанд “Shadowfever” номтой өрсөлдөж байна. Одоогоор “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” ном 51.7, “Shadowfever” ном 48.3 хувийн саналтай явна. Санал асуулга дуусахад ердөөл ганцхан хоног үлдсэн ба нэг компьютерээс нэгл санал өгөх тул та Амазан.ком-ын охин компани болох Аудио номын www.audible.com/tournament цахим хуудсанд зочилон саналаа өгч болох нь ээ.
Tус номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
энд дарж сонирхоно уу
Г.Даша