Хадгаламж зээлийн 179 хоршоо ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хадгаламж зээлийн 179 хоршоо ажиллаж байна

Хадгаламж зээлийн хоршоод борооны дараах мөөг шиг олноор байгуулагдаж, иргэдийг их хэмжээгээр хохироож байсан түүх бий. Харин Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаар хадгаламж зээлийн хоршооны асуудлыг цэгцлэх болсон. Тус хорооноос гаргасан мэдээгээр одоогийн байдлаар хадгаламж зээлийн 179 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна шүүхийн шатанд хянуулж байгаа 54, улсын бүртгэлээс хасахаар хянаж буй 70 хоршоо байгаа ажээ.

Өмнө нь 2005 онд хамгийн их буюу 925 хадгаламж зээлийн хоршоо бүртгэлтэй байснаас 241-д нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгожээ. Харин хорооны нэхэмжлэлээр 320 хоршоог татан буулгасан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж