“Эрдэнэт” үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчлэв

"Эрдэнэт" үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 106-р машиныг шинэчилж, хэдхэн өдрийн өмнө ашиглалтад оруулжээ. Өмнө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 16 метр/куб эзэлхүүнтэй, 12 цахилгаан хөдөлгүүр /12 камер бүхий/-тэй машин ажилладаг байжээ. Уг машин үйлдвэрлэл явуулахад ашиглалтын болон цахилгаан энергийн зардал их гардаг байсан юм. Харин ОХУ-ын "РИВС" фирмийн "РИФ-25" маркийн 25 метр/куб эзэлхүүнтэй, есөн камертай машинаар сольсноор багагүй хэмнэлттэй ажиллах тооцоо гарч байгаа аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж