Эрээн хотод нийлүүлэх нүүрсний хэмжээ өснө

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эрээн хотод нийлүүлэх нүүрсний хэмжээ өснө

Өнгөрсөн оны сүүлчээр нүүрсний импортын гаалын бүртгэлийг зогсоогоод байсан Эрээн боомт Монгол Улсаас нүүрс импортлох гаалийн бүрдүүлэлтийг сэргээснээр эхний хоёр сард нийт гучин мянган тонн нүүрс Монголоос импортлосон байна. Монголоос импортлох нүүрсний хэмжээ цаашид багагүй өснө хэмээн  Эрээн хотын хилийн боомтоос мэдээлжээ.  Импортын хэмжээ нэмэгдэх хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ.  Нэгдүгээрт, Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн "12 дугаар таван жилийн стратеги төлөвлөгөө”-нд гадаад орнуудаас авах уул уурхайн ашигт малтмалын хэмжээг дэмжих бодлого гаргасан явдал. Мөн Эрээн хотын засаг захиргаанаас автозамын боомтоор нийлүүлэх нүүрсний импортын гааль, хяналтын цэгийг тусгайлан гаргаж үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн, Хятад улсын дотоодын зах зээлд өсөн нэмэгдэж буй ган төмөрлөг, эрчим хүчний салбарын нүүрсний хэрэгцээт шаардлага, Монгол Улсын нүүрсний чанар, үнэ зэргээс шалтгаалж байгаа ажээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж