Гавьяат дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормааг таних хүн олон биз ээ. “Торгоны зам”-ын Гантөмөр хэмээх эрхмийн охин. Хэзээний моринд хорхойтой өнөө цагийн бэлтэй нөхдийн нэгэн ноён Гантөмөр уул уурхай, зам, барилга, аялал жуулчлал гээд олон салбарт хүч үзэж буй. Тэгвэл хурдан моринд хорхойссон өвөөгийн охин Юм-Агь ч морь, маланд тун сонирхолтой байдаг гэнэ. Юм-агийг ч гэсэн манай уншигчид таниж байгаа байх. С.Жавхлан, хатагтай Г.Долгормаа нарын анхны охин тэрээр өвөөгөө даган морьны уяа хэсч, хаа л наадам болно тэр болгонд явдаг гэнэ лээ. Ямартаа ч бяцхан уяач охиндоо сайн сайхан бүхнийг хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn