
Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Тиймээс энэ хуралдаанд МАН-ын гишүүд мөн оролцсон. Гэтэл энэ төслийг долоо хоногоор хойшлуулах хүсэлтийг АН-ын зүгээс гаргав. Тэдний зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу МАН бүлэгтэй болох асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан юм. Ингээд дээрх асуудлаар санал хураалт явуулж, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногийн хугацаатай хойшлууллаа.
Ш.ЧИМЭГ