
Дэлхийн банкнаас гишүүн орнуудынхаа хөгжлийн тухай бүхий л төвшний судалгааг гаргадаг ёсоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх судалгааг өнөөдөр 14.30 цагт танилцуулах гэж байна. Монгол Улсын тухайд Дэлхийн банкнаас энэ судалгааг улирал бүр тасралтгүй хийдэг бөгөөд улс орны эдийн засгийн талаарх сүүлийн улирлын байдлыг танилцуулж, зөвөлгөө өгөх ажээ. Үүнийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс, эдийн засагч Ш.Алтанцэцэг танилцуулах гэнэ.
У.БОЛОР