Эдриен Броуди Ромд болзжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Эдриен Броуди Ромд болзжээ

Америкийн нэрт жүжигчин, кино продюссер Эдриен Броуди топ модель найз бүсгүй Лара Лиетотой өнгөрсөн ням гаригт Италийн Ром хотод болзжээ. Хосууд Ромын гудамжаар хөтлөлцөн алхаж амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Эдриен “The Third Person” нэртэй шинэ кинонд тоглож байгаа бөгөөд тэрээр энэхүү киноныхоо зураг авалтад  оролцохоор ийнхүү Ромд ирээд байгаа нь энэ юм байна. “The Third Person” кино ирэх 2014 оноос үзэгчдийн хүртээл болох бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зураг авалтдаа оржээ. Өдгөө 39 настай Эдриен энэхүү  кинонд жүжигчин Мила Кунис болон Жеймс Франко нарын хамтаар тоглож байгаа юм байна. 

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж