“Nissan”-ы хагас машин, хагас скутер “Land Glider”

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Nissan”-ы хагас машин, хагас скутер “Land Glider”

Дэлхийн авто зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг “Nissan” компани ирээдүйд их хотын замын хөдөлгөөнд идэвхтэй оролцох хагас машин, хагас скутер хэмээн нэрлээд буй бага оврын автомашин бүтээжээ. Цахилгаан хөдөлгүүртэй “Land Glider” нь дөрвөн дугуйтай боловч энгийн гэр бүлийн автомашинаас хоёр дахин нарийхан бөгөөд их хотын ачаалал ихтэй автозамд зориулагдсан юм. Хоёр хүний суудалтай “Land Glider”-ийн кабин нь сансрын хөлөг мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд дээд хурд нь 100 км/цаг ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж