Тендерийн хуулиар нээлттэй сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулиар нээлттэй сонсгол хийнэ











УИХ-ын Төсвийн
байнгын хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил
үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслөөр энэ сарын 19-нд нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ. Тиймээс
нээлттэй сонсголд оролцох хүсэлтэй иргэд, байгууллага саналаа энэ сарын 14-ний
дотор УИХ-ын Төсвийн байнгын хороонд ирүүлэх юм байна.
Засгийн газраас
боловсруулсан дээрх хуулийн төсөлд тендер
шалгаруулалтыг яам бүр зохион байгуулдаг байсныг зогсоож, тусгай бүтцийн
байгууллагад хариуцуулахаар заагаад буй юм. Ингэснээр яам бүр бодлогын чанартай
асуудалд анхаарч, ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж буй билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж