Хятад дахь Google-ийн хэрэглээ хумигдсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хятад дахь Google-ийн хэрэглээ хумигдсаар байна

Google компани бүтэн жил гаруй хугацаанд Хятадын засгийн газартай хяналт, цензурын асуудлаар маргаантай байсан ч, энэ асуудал нэг тийшээ шийдвэрлэгдэх шатандаа орсон бололтой. Хятадын гол порталуудын нэг өнгөрсөн долоо хоногоос эхлэн Google-ийн хайлтын системийг ашиглахаа больж байгаагаа мэдэгдлээ. Учир нь Хятад иргэд дотоодын хайлтын системийг ашиглахаас илүүтэй Google-ийн хайлтын системийг ашиглаж байсан тул өнгөрсөн оноос эхлэн дотоодын хайлтын системийн үнэ хүнд унаж эхэлсэн байна. Google хайлтын систем бүхэлдээ Хятадад хоригдвол, Google-ийн газрын зургийн үйлчилгээний ирээдүй ч бүрхэг болох магадлалтай болжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Google Хятадын засгийн газраас вебэд хяналт тавихыг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь Google-ийг тус улсад цаашид үйлчилгээ явуулах эрхээ бүр мөсөн алдах магадлалыг өндөрсгөсөн. Гэхдээ одоогоор Google-ийн байр сууриа ганхуулалгүй тогтож буй гол тулгуур нь зар сурталчилгаа, борлуулалтын алба бөгөөд энэ алба хэрэв ганхаж эхэлбэл Хятад дахь Google-ийн хувь заяа нэг мөсөн буруу тийшээ хандах юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж