
Харин хуралд оролцож байгаа гишүүд хүчин төгөлдөр хэрэгжиж буй төсвийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэхдээ “Төсвийн тухай хууль нь төсвийг хянадаг байх ёстой. Төсвийн мөнгөөр хөрөнгөжиж байгаа олигархи олшроод байна. Гэтэл Төсвийн тухай хуулийг харахаар бөөн хяналт байдаг. Энэ нь эцсийн дүндээ төсвийн байгууллага төсвийн байгууллагыг хянаж байгаатай шууд холбоотой” гэж шүүмжилсэн.
Мөн иргэний нийгмийн байгууллагын хяналт оролцоог бий болгох хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагын оролцоо гэхээр хамтарч ажиллах нэрээр хэдэн төгрөг төсөвлөөд тэдний амыг тагладаг байх ёсгүй гэсэн санааг ноён С.Ганбаатар хэлсэн юм.