
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд болох гэнэ. Энэ үеэр 1300 хүүхэд найрал дуу дуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа олон хүүхдийг хамарсан найрал дууны тоглолт болох ажээ. Мөн өнөөдөр нийслэлийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн Сүлдэт хуурыг анх удаа нийслэлчүүдийн өмнө цэнгүүлэнэ. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа 10:30 цагт эхэлнэ.
А.АМАР