Эмзэг бүлгийнхний өвчлөлд анхаарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийнхний өвчлөлд анхаарч эхэллээ











ЭМЯ, Азийн хөгжлийн банк хамтран
хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” Техник туслалцааны төслөөс “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” туршилтын загвар төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэллээ.

Уг төсөл нь Баянзүрх
дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7,19-р хорооны
эмзэг бүлгийн иргэдийг шүд, эрүү нүүрний нарийн
мэргэжлийн эмчийн
урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилготой
бөгөөд төслийг хэрэгжүүлэх байгууллага
нь “Цахиурдент” шүдний эмнэлэг юм.

Төслийн хүрээнд
өнгөрсөн Бямба гаригт Баянзүрх дүүргийн 22 хорооны эмзэг бүлгийн 120-д иргэнийг нүүр ам, шүдний
урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ
төлбөргүй хамруулсан бөгөөд нийт үзлэгт
хамрагдсан иргэдийн 90 хувь нь шүдний ямар нэг өвчлөлтэй гарсан байна. Төслийг толгойлон хэрэгжүүлэгч “Цахиурдент” шүдний эмнэлэг нь 1993
онд байгуулагдсан б
өгөөд нүүр амны
эмчилгээ, н
үүр амны согог засал, нүүр амны гажиг
засал, н
үүр амны жижиг ажилбар, нүүр амны өвчнөөс урьдчилан
сэргийлэх эмчилгээ болон б
үх төрлийн хиймэл шүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийхийн зэрэгцээ, явуулын шүдний
эмнэлгээр захиалгаар очиж
үйлчлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг юм. Тус
эмнэлэгт анагаах ухааны магистр, н
үүр ам судлалын тэргүүлэх зэргийн эмч, эрүүлийг
хамгаалах тэрг
үүний ажилтан Л.Загарзүсэмээр удирдуулсан нарийн мэргэжлийн эмч, инженер
техникийн ажилтан, ш
үдний техникч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй
мэргэжлийн
өндөр ур чадвартай баг ажилладаг. Тус эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 1-р
хороонд
Cансарын туннелийн хавьд өөрийн байртай.   

‘Цахиурдент” шүдний эмнэлэг нь эмзэг бүлгийн иргэдийн дундах
амны х
өндийн өвчлөлийн тархалтыг судалж, судалгаа гаргах зорилготой. Сонгогдсон хороодын эмзэг бүлгийн иргэдийн дунд амны хөндийн өвчлөлийн байдлыг
тодорхойлох суурь судалгаа х
ийхийн
зэрэгцээ, эмзэг бүлгийн иргэдэд
үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг сайжруулах,
улс хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажил
лагааг бэхжүүлэх загвар
боловсруулах
чиглэлээр мөн идэвхтэй ажиллахаар төсөлдөө
тусгасан байна.

Цахиур-дент эмнэлгийн явуулын шүдний эмнэлэг нь Япон улсын Морита фирмийн иж бүрэн
кабинетаар тоноглогдсон Япон улсад  ш
үдний тусгай
зориулалтаар 
үйлдвэрлэгдсэн
н
үүдэллэн ажиллахад тохиромжтой Тоёото маркийн автобусаар үйлчилдэгээрээ онцлог юм.  Иймээс ч төслийн
зорилтот бүлгийн иргэдэдээ
хүрч үйлчлэхэд боломжтой байгаагаараа давуу
юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж