Германы хөгжмийн зохиолч Хенце таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Германы хөгжмийн зохиолч Хенце таалал төгсөв

Орчин үеийн хөгжмийн урлагийн агуу зүтгэлтнүүдийн нэг гэгдэх Германы хөгжмийн зохиолч Ханс Вернер Хенце 87 насандаа таалал төгссөн тухай сүүлийн 50 жилийн турш хөгжмийн зохиолчтой хамтран ажиллаж байсан Schott Music хөгжмийн хэвлэлийн газрын сайтад мэдээлжээ.

Хенце өнгөрсөн бямба гаригт Дрезден хотноо таалал төгсчээ. Хенце яруу тунгалаг найрал хөгжим, дуурь, концертын зэрэг 200 гаруй бүтээлтэй. Хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олон тооны нэр хүндтэй шагналаар шагнасан. Хөгжмийн Нобель гэгдэх фон Сименсийн нэрэмжит шагналыг тэрээр 1990 онд авч байсан. Мөн Эдинбургийн их сургууль, Мюнхений хөгжим, театрын дээд сургууль болон бусад сургуулиудын хүндэт доктор юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж