“Эх орны эх орон тоглолт” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

“Эх орны эх орон тоглолт” эхэллээ

Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй цогц арга хэмжээний хүрээнд  “Эх орны эх орон”  тоглолт өнөөдөр 15.00 цагт  Соёлын төв өргөөнд эхлэв. Тоглолтод Монголын урлагийн байгууллагууд, хамтлаг, дуучид шинэ шилдэг уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулж байгаа юм.

Түүнчлэн маргааш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд болох гэнэ. Энэ үеэр 1300 хүүхэд найрал дуу дуулах бөгөөд энэ нь Монголд анх удаа олон хүүхдийг хамарсан найрал дууны тоглолт болох ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж