Mazda-ийн “2011 MAZDA6” загвар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Mazda-ийн “2011 MAZDA6” загвар гарлаа

Автомашин үйлдвэрлэгч Mazda компани цоо шинэ загвараа худалдаанд гаргалаа. Энэ удаа тус компани шинээр гаргасан загвараа “2011 MAZDA6” хэмээх нэрлэсэн байна. 2011 MAZDA6 нь суудлын зориулалттай бөгөөд дөрвөн хаалгатай, таван хүний суудалтай ажээ. Түүнчлэн ангиллаасаа шалтгаалж i Sport, s Grand Touring гэх мэтчилэн зургаан төрөл байх юм. 

2011 MAZDA6 i Sport загварын хувьд 2,5 литрийн, 170 морины хүчтэй, I4 стандарт хөдөлгүүртэй бол  s Grand Touring загвар нь 3,7 литрийн, 272 морины хүчтэй V6 хөдөлгүүртэй ажээ. Mazda компани 2011 MAZDA6 загвараа 2010 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж