
Олимпийн наадмын үеэр зөвхөн тэмцээн, уралдааны тасалбарын орлого ДНБ-ний өсөлтөд 0,2 хувийг нэмсэн байна. Үйлчилгээний салбар 1,3 хувиар, аж үйлдвэрлэлийн өсөлт 1,1 хувиар нэмэгдсэн бол харин барилгын салбарын цар хүрээ 2,5 хувиар унажээ. Эдгээр мэдээллийг Английн банк 375 тэрбум фунт стерлингийн үнэт цаас худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлэх эсвэл өргөжүүлэх шийдвэрийг гаргахаас хоёр долоо хоногийн өмнө нийтэлсэн байна. Ер нь бол тус хөтөлбөр үргэлжлэх нь тодорхой байгаа бөгөөд дэмжлэг хэрэгтэй байгаа ажээ.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР