МАН-ын бүлэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эрхэм гишүүдийн тойрогтоо ажилласан, иргэдийн зүгээс ямар санал, санаачлага гаргаж байгааг авч хэлэлцжээ.

УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэдийн зүгээс орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн санал нэлээд иржээ. Хөдөө орон нутагт дэд бүтэц муугаас улбаалан шинээр ажлын байр нэмэгдэхгүй, орон нутаг хөгжихгүй байна гэж иргэд гомдолложээ. Хөдөө орон нутагт сургуулийн байр хүрэлцээ муутайн дээр цэцэрлэгийн ор, хүүхдийн тоглоом дутагдаж байгаа. Дээрхи байдлаас болж бага насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй.  Мөн Тавантолгойн асуудалд анхаарал хандуулж иргэд хэрхэн хувьцаа эзэмших талаар орон нутагт ажилласан гишүүдээс асууж тодруулжээ.

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж иргэдийн өмнө тулгамдаад буй дээрхи асуудлыг шийдэх зорилгоор МАН-ын зүгээс есөн  ажлын хэсэн байгуулсан хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдэгдлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж