“Хотын имидж” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

“Хотын имидж” аян эхэллээ











Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Монголын дизайн, реклам
чимэглэлийн холбоо,  Монголын марктеруудын холбоо, Монголын Оюутны
холбоо хамтран “Хотын имидж” аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд  нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, гэрэлтүүлэг болон троллейбусны шон, автобусны буудал, байгууллага аж ахуйн нэгжийн хашааны гадна зөвшөөрөлгүйгээр нааж байрлуулсан зарлалын хуудсыг цэвэрлэж эхэлснээс гадна, иргэд аж ахуйн нэгжид хандан уриалга гаргаад байна. Тэд нийслэлээ цэвэр цэмцгэр хот болгоход иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо чухал болохыг сануулж, урагдаж гэмтсэн зарлалын хуудсыг буулгаж, их цэвэрлэгээнд нэгдэхийг бас уриалж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж