“Никс” 2004 оноос хойш анх удаа плей-оффт

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Никс” 2004 оноос хойш анх удаа плей-оффт

Кармэло, Биллапс, Стаудмайер нар NBA-ын өнөө цагийн “Их гурвал”-уудын нэг. Тэд “Нью-Йорк Никс”-т хамтран зүтгэж, “Big Apple”-д шинэ түүх бүтээхийн төлөө тоглож байна. Сүүлийн үед тун тааруу тоглож байсан “Никс” өнөөдөр “Кливлэнд Кавальерс”-ыг буулган авч, дорнод бүсийн плей-оффын эрхээ өвөртөлжээ. Ингэснээр тэд бүсээ төлөөлөн плей-оффын шатанд өрсөлдөх долоо дахь баг болж байна.

Алдарт “Мэдисон Скуайр Гардэн” ордондоо NBA-ын энэ улирлын хамгийн муу амжилтын эздийг хүлээн авч тоглосон тэд 123:107 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна. Амаре Стаудмайер 28 оноо авч, багаа тэргүүлсэн бол “Денвер”-ээс ирсэн хослол 25, 23 оноогоор тус хүргэсэн аж.

Тэдний 38-38 гэсэн амжилт, Нью-Йорк хотноо 2004 оноос хойш анх удаагаа плей-оффын халуухан цувралыг авчирахаар болсон. Ингэснээр тэд “Миннесота Тимбервулвес”-ийн хамт үргэлжлүүлж байсан доройтлоо зогсоосон байна. “Никс” 2004 онд “Нью-Жерси Нэтс” багт хожигдож, плей-оффоос мултарснаасаа хойш ийм амжилт гаргаагүй байсан билээ. Харин тэдэнд хожигдож, плей-оффын замыг нь засч өгсөн “Кавальерс” нэгэн сөрөг амжилтын эзэд боллоо. Тэд NBA-ын түүхэнд плей-оффын байр авсан багтай улиралд дөрвөн таарч тоглон бүгдэд нь хожигдсон анхны баг болсон аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж