Пьенаар “Реал”-ын эсрэг тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Пьенаар “Реал”-ын эсрэг тоглохгүй

Өмнөд Африкийн хагас хамгаалагч Стивен Пьенаар маргааш эхлэх Аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээд алдарт “Реал Мадрид”-ын эсрэг тоглохооргүй болжээ. “Тоттенхэм”-ийн бүрэлдэхүүнд нэгдсэн түүний хувьд Сантьяго Бернабеуд мөрөөдлөө биелүүлж чадахгүй болсондоо тун их харамсч байгаа гэнэ. Пьенаар улсынхаа нэрийн өмнөөс нөхөрсөг тоглолтод оролцож байхдаа хуучин гэмтэл нь илүү их зовиурлаж байгааг мэдэрсэн байна. “Эвертон”-ы шилдэг нь байсан даруухан залуу өөрөө тоглох хүсэлтэй байгаа ч “Тоттенхэм”-ийн эрүүл мэндийн газраас татгалзсан саналыг багийн эзэд рүү явуулсан гэнэ. Мөн маргааш болох тоглолтод Ледли Кинг, Жонатан Вудгейт, Юнес Кабуль нар “Реал”-ын талбайд тоглох хувьгүй байгаа бол сайн мэдээ нь “Реал”-ын “арааны шүүсийг асгаруулсан” Гарет Бейл тоглолтын эхнээс гараанд гарах боломжтой гэнэ.  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж