“Samsung”-ийн “Galaxy” дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн “Galaxy” дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын “Samsung” компанийн Galaxy сүүлийн гурван сард смартфоны зах зээлд тэргүүлэн дээд амжилт тогтоогоод байгааг өнөөдөр тус компанийн эх сурвалжуудад мэдээлжээ. “Samsung”-аас мэдээлснээр энэ сарын байдлаар  тус компанийн нийт цэвэр ашиг 3.7 тэрбум евро буюу 5.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм байна.

Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар “Samsung”-ийн ашиг орлого цаашдаа энэ хэвээр үргэлжлэх эсэх нь смартфоны зах зээлд хүчтэй өрсөлдөгч “Apple”-ээс ихээхэн хамаарах юм . Учир нь өнгөрсөн сарын байдлаар “Apple”-ийн iPhone-5 л гэхэд  худалдаанд гарснаасаа хойш долоо хоногийн дотор таван сая ширхэг борлуулагдсан аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж