Эдийн засгийн өгөөжтэй жуулчны тоог өсгөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өгөөжтэй жуулчны тоог өсгөнө











Аялал жуучлалын
газраас
өгсөн мэдээгээр Монгол Улсад ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөн
нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн жил гэхэд 450
гаруй мянган жуулчин Монголд ирсний дийлэнх хувийг Хятадын иргэд эзэлжээ.
 Хэдийгээр жилд Монголд 450 гаруй мянган
жуулчин ирж байгаа ч эдийн засгийн үр өгөөжтэй жуулчны тоо тун бага
байгаа гэнэ.
450 гаруй мянган жуулчны 70-100 мянга нь Монгол
Улсад эдийн засгийн
үр өгөөжтэй хэмээн дүгнэсэн байна. Тэд ихэнхдээ 3-7 хоногийн
хугацаатай Монголд зочилдог аж.
Тиймээс аялал жуучлалын салбарынхан эдийн засгийн
үр өгөөжтэй жуулчны тоог нэмэгдүүлэх талаар энэ жилээс цөөнгүй ажил хийхээр төлөвлөжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж