Зөвшөөрөлгүй зарлалын хуудсыг хуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй зарлалын хуудсыг хуулна

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын дизайн, реклам чимэглэлийн холбоо, Монголын марктеруудын холбоо, Монголын Оюутны холбоо хамтран “Хотын имиж” аян эхлүүлжээ. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, гэрэлтүүлэг болон троллейбусны шон, автобусны буудал, байгууллага аж ахуйн нэгжийн гадна хашаа дээр зөвшөөрөлгүйгээр нааж байрлуулсан зарлалын хуудсуудыг цэвэрлэх юм. Түүнээс гадна иргэд аж ахуйн нэгжид хандан уриалга гаргаад байна. “Хотын имиж” аяны багийнхан маргааш 11:00 цагаас эхлэн хотын төвийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй наасан, урагдаж, гэмтсэн зарлалын хуудсуудыг хуулж, цэвэрлэх юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж