
“Хүүхдийн спорт-Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум энэ сарын 7-нд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. БТСГ-ын Эрдэм шинжилгээний албанаас зохион байгуулах тус форумд Монголын спортын сургалттай зургаан дунд сургууль, мөн их, дээд сургууль, аймаг, дүүргийн БТСГ-ын төлөөлөгч, эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Унгар зэрэг 10 гаруй орны эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 100 гаруй хүн оролцох ажээ. Форумын үеэр хүүхэд, залуучуудыг ямар арга барилаар зааж сургах, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд ямар зарчим баримтлах, хамтран ажиллах талаар хэлэлцэх ажээ.
С.Цэлмэг