Дел Пьеро Японд туслахаар шинэ бизнес эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Дел Пьеро Японд туслахаар шинэ бизнес эрхэлнэ

Италийн Сери А лигийн хүчирхэг баг “Ювентус”-ын довтлогч Алессандро дел Пьеро байгалийн гамшигт өртсөн Японы иргэдэд туслахаар футболкын бизнес эрхлэх болжээ. Тэрбээр тусгай загвараар бүтээсэн футболкоо 15 еврогоор худалдаж, олсон бүх ашгийг Японы “Улаан загалмай” нийгэмлэгээр дамжуулан хандивлах тухайгаа баасан гаригт мэдэгдсэн байна. Тэрхүү футболка нь Итали болон Японы тугнаас гадна “найз” гэсэн утгатай ханзны дүрстэй юм байна. Дел Пьеро сайн санааны ажлынхаа тухайд “Японд болсон Toyota Cup болон 2002 оны дэлхийн аваргаас надад тэр улс орны тухай үнэхээр гайхалтай дурсамж үлдсэн. Сендайн тухайн бодох тусам зүрх шимшрэх юм. Олон хүн миний энэ ажилд тусалж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж