
Мэдээллийн сайтын ассоциацид тусдаа редакцтайгаар үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй сайт багтдаг юм. Талууд энэхүү Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Онлайн мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчд, техникийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, мэдээлэл, технологийн дэвшил, үр дүнтэй санал санаачилга нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Португалийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Jose Rocha гарын үсэг зурах ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа, “Дэлхийн хэвлэл, мэдээллийн зах зээлд өнөөдөр онлайн сэтгүүлзүй хүчтэй байрь суурь эзэлж байна. Монголд ч мөн цахим мэдээллийн орон зай хүчтэй хөгжиж байгааг би харж, танилцаж байна. Тиймээс Монголын сэтгүүлчидтэй, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо би баяртай байна. Сэтгүүлчдийн боловсрол, сургалт тал дээр бид анхааралтай хандаж, энэ талд хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мэдээллийн сайтуудын ассоциаци энэ мэтчилэн гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, туршлага судлах чиглэлд анхаарал хандуулж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гэхэд Францын Элчин сайдын яамтай хамтран онлайн сэтгүүлзүйн сургалт явуулахаар бэлтгэж байна.