“Аюулгүй амар тайван орчин” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Аюулгүй амар тайван орчин” аян эхэллээ

Иргэдийн эрх зүйн ухамсрыг төлөвшүүлж, нийгмийн үнэт зүйлсийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар энэ сарын нэгнээс эхлэн “Аюулгүй амар тайван орчин” сэдэвт нэг сарын аяныг өрнүүлжээ.  
Энэхүү аян нь Сургууль-Аюулгүй орчин, Өсвөр үе залуучуудад зориулсан “Архигүй, тамхигүй баасан гариг”,  Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа /хөршийн холбоо/, Экологийн аюулгүй байдал, Ажлын байран дахь аюулгүй орчин гэсэн долоон бүлэг сэдвээр өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Иймээс тус аяны үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, аюулгүй амар тайван орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан уриалж байгаа аж.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж