
Энэхүү аян нь Сургууль-Аюулгүй орчин, Өсвөр үе залуучуудад зориулсан “Архигүй, тамхигүй баасан гариг”, Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа /хөршийн холбоо/, Экологийн аюулгүй байдал, Ажлын байран дахь аюулгүй орчин гэсэн долоон бүлэг сэдвээр өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Иймээс тус аяны үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, аюулгүй амар тайван орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан уриалж байгаа аж.