
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын 14 хэмээн тогтож нийтээрээ амрах өдөр болгох эсэх талаар ярилцаж байна. Чингис хааны төрсөн өдрийг ярьж буй хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд төрсөн өдөр нь болж буй гишүүддээ баяр хүргэлээ.
Ойрд УИХ-ын гишүүдийн төрсөн өдөр “бөөндөж” байгаа юм байна. Өчигдөр бие даагч эрхэм гишүүн Х.Болорчулууны төрсөн өдөр тохиожээ. Харин өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Ц.Оюунгэрэл нарын төрсөн өдөр юм байна.
Д.ОЮУН