Ерөнхийлөгч Хөвсгөл далайд шумбах болов уу

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хөвсгөл далайд шумбах болов уу

Мексикийн
буланд газрын тосны олборлолт  хийж бай­сан “Бритиш Петролиум”
ком­панийн цооногт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард томоо­хон дэлбэрэлт
болсон. Энэхүү дэлбэрэлтээс үүдэн 11 хүн нас барж, 4.9 баррель газрын
тос далайд асгарав. Бритиш Петролиум ком­пани уг ослоос үүдэн АНУ-ын
загасны үйлд­вэрүүдэд 2,5 тэрбум ам.дол­лар, мөн далайн хүнс
үйлд­вэр­лэгчдэд нэг тэрбум ам.дол­лар, АНУ-ын Аялал жуулч­лалын
ассоциацид 23 тэрбум ам.доллар, Флорида му­жийн засаг захиргаанд 25 сая
ам.доллар, Алабама, Луизана, Миссисиппи, Фло­ри­да мужуудад 15 сая
ам.дол­лар, цэвэрлэгээний ажилд най­ман тэрбум ам.доллар зар­­цуулсан
юм. Нийт зардал нь ойрол­цоогоор 32 тэрбум ам.дол­лар болсон байна. Энэ
асуу­дал нөхөн төлбөр өгс­нөөр хязгаарлагдсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамагийн нэр хүндэд ч сөр­гөөр нөлөөлсөн байна. Нэр хүндэд нь
хохирол учирсан ч Б.Обама наймдугаар сарын 15-нд Флоридагийн далайн
эргийн амралтад очиж, охин Сашагийнхаа хамт усанд шум­басан. Тэрбээр
Мексикийн буланд асгарсан газрын тосыг цэвэр­лэж, Флоридагийн орч­мын ус
нь цэвэрхэн болсон гэдгийг батлахын тулд ийнхүү усанд шумбасан хэмээн
тайлбарлаж байв. Харин манайд өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд шатахуун
ачсан хоёр цистерн Хөвсгөл далайн мөсийг гатлах гэж яваад далайд живсэн.
Үүнээс үүдэн нэг жолооч нас барж далайн усанд 70 литр шатахуун
ас­гар­сан юм. Холбогдох бай­гуул­лагын мэдээлснээр 69.9 биш, 70.1 ч
биш, яг л 70 литр шатахуун далайн ёроолд асгарсан гэж байгаа. Монголчууд
Хөвсгөл далай гээд нэршээд заншчихсан л болохоос далай биш нуур шүү
дээ. Ийм жижигхэн нууранд 70 литр шатахуун асгарна гэдэг бол бага
асуудал биш. Тиймээс Хөвсгөл далайг яаралтай цэвэр­лэх шаардлагатай.
Цэвэрлэж дуусгаад Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг шум­баад
шалгаад өгөөч гэж гуй­вал юу гэх бол. Манай Ерөнхийлөгч чинь өнгөрсөн
онд ОХУ-д айлчлах үеэрээ Бай­галь нуурт шумбаад бай­сан шүү дээ. Харин
одоо зөвшөөрөх болов уу.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж