Ирцээ бүрдүүлэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Ирцээ бүрдүүлэхийг шаардлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан ч 11.00 цаг дөхүүлж байж эхэллээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Одоо чуулганы танхимд тус бүлгээс ердөө зургаахан гишүүн байгаа юм. Тэрээр УИХ-ын даргад хандан “Юм хүчиндэх болохоор ирцээ бүрдүүлдэг, огцруулах болохоор бүх гишүүн нь орж ирдэг байж таарахгүй. “Шударга ёс” эвслээс хэдэн гишүүн, бие даагч гишүүд, дээр нь МАН-ын гишүүд байгааг эс тооцвол Ардчилсан намын гишүүдээс ердөө зургаан гишүүн байна. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй” гэлээ. УИХ-ын даргын зүгээс Ардчилсан намын бүлгийн даргад хандан гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг анхааруулав.

Ирц тааруу байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдээс санал хураалгахад “Буцаах шаардлагагүй” гэсэн шийдвэр гарлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж