Ардчилсан намын бүлэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10 .00 цагт хаврын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Ардчилсан намын бүлгийн хурлаар  гишүүд тойрогтоо хэрхэн ажилласан талаар танилцуулжээ.

Гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэдийн зүгээс тавьж байсан гол асуудал  ахмадуудын тэтэгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын утааг богино хугацаанд багасгах, жижиг дунд үйлдвэр эрхлэх зээлийн асуудлыг олон нийтэд хүртээмжтэй болгох зэрэг хүсэлт гаргасан аж. Эдгээр асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцээд иргэдээс ирсэн хүсэлтийг багцлан Засгийн газар болон УИХ-ын даргад хүргүүлэх болжээ.

Дараагаар нь Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Мөн Ардчилсан нам нийт 330 аймаг сумдад ажиллаж байгаа гишүүдийнхээ боловсролд анхаарч сургалтад хамруулж байгаа юм. Үүний дагуу гуравдугаар ээлжийн 33 гишүүнийг Удирдлагын академид суралцах батламжийг бүлгийн хуралдааны дараагаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын Нарийн бичгийн дарга Ц.Жадамба нар  гардууллаа.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж