Ноолуурын үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ буурчээ

Өнгөрсөн долоо хоногт 74 мянгад хүрсэн ноолуурын ханш  буурчээ. Гэхдээ ноолуурын үнэ буурлаа гээд 60 мянгаас доошлохгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Зүүн аймгуудад  өнгөрсөн долоо хоногт ноолуурын үнэ 74 мянгад хүрч энэ жилийн ханшийн дээд хязгаарыг тогтоосон бол өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуур  60-65 мянгаар үнэлэгдэж буй. Ноолуурын гол зах зээл болох Хятад улсын ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх болсон гэх гадаад хүчин зүйл манай дотоодын зах зээлд ийнхүү нөлөөлж улмаар үндэсний үйлдвэрлэгчдэд ч хүндээр тусч эхлээд байгаа. Тиймээс Засгийн газар түүхий ноолуурын экспортын татварыг килограмм тутамд 10 мянган төгрөгөөр нэмж түүхий ноолуурын урсгалыг багасгах, үндэсний үйлдвэрлэгчдээ түүхий эдээр хангах, мөн 100 тэрбум төгрөгийн бондын дэмжлэг үзүүлэх зэрэг дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж