Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 16.00 цагийн орчимд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд энэ удаад 44 гишүүн оролцохоор ирцэнд орсон байлаа. Өөрөөр хэлбэл, ирвэл зохих 71 гишүүнээс 44 нь энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна гэж хэлж болно. Ингэхдээ чуулганы хуралдаанд МАН-ын гишүүдийн олонхи нь ирээгүй байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж