Универсиад наадам нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Универсиад наадам нээлтээ хийлээ

Монголын оюутны Универсиад III наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадмыг спортын 15 төрлөөр анхан шатны, бүсийн, шигшээ гэсэн ангилалд зохион байгуулах юм. III Универсиадын шигшээ тэмцээн өвлийн спортоор эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 26-27-нд цана, тэшүүрийн шигшээ тэмцээн болох ажээ.

Анхан шатны тэмцээнүүд аравдугаар сараас их, дээд сургуулийн хэмжээнд эхлээд байна. Харин бүсийн болон шигшээ тэмцээнүүд 2013 нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл болох ажээ.  Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Универсиад наадмыг Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спорт бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, спорт холбоодтой хамтран зохион байгуулах юм байна.

Универсиад наадмаас шалгарсан тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар, Италийн Трентинод болох өвлийн 26 дугаар Универсиад их наадамд оролцох юм.

Универсиад III наадмын шигшээ тэмцээний хуваарийг танилцуулъя. 

 Спортын төрлүүд

Хугацаа /2013 он/

Болох газар

1

Аэробек

04 сарын 05-06

ШУТИСийнАбайрны урлагийн заал

2

Бокс

04 сарын 10-14

СТОныАзаал

3

Волейбол

03 сарын 04-08

МУИСийн ЭЗСийн заал

4

Гандбол

04 сарын 01-05

Буянтухаа спортын  ордон

5

Заалны хөл бөмбөг

03 сарын 28-30

МХХБны Футзалын ордон

6

Жүдо

03 сарын 01-03

СТОныАзаал

7

Модон бөмбөг

05 сарын 08-10

Гачуурт тосгон

8

Сагсан бөмбөг

03 сарын 11-15

СТОныАзаал ба ШУТИСийн спорт заал

9

Спорт аялал

05 сарын 03-04

Богд уулын чиглэлд

10

Хөнгөн атлетик

05 сарын 10-12

ТЦХүрээлэн

11

Тэшүүр

01 сарын 26-27

Хандгайтын тэшүүрийн талбай

12

Цана

01 сарын 26-27

Хандгайтын цанын бааз

13

Чөлөөт бөх

04 сарын 05-07

СТОныАзаал

14

Шатар

01 сарын 23-27

Хос мастеракадеми

15

Ширээний теннис

03 сарын 28-31

Очклуб

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж