
Энэ охиныг Дэлгэрийн Цолмон гэдэг. 2012 оны гуравдугаар сарын 13-нд Монгол Улсын маань ирээдүйн нэгэн төлөөлөл болж, гэр бүлдээ нар мэт гялалзан мэндэлсэн. Гэвч тэрээр зургаахан сартайдаа хүндээр өвчилж, Монголдоо шинжилгээ хийлгэсэн ч оношыг нь тогтоож чадаагүй байна. Ингээд аравдугаар сард Япон улсад очиж шинжилгээнд ороод “Тунгалаг эсийн хорт хавдар” хэмээх аймшигт онош сонсчээ. Энэ төрлийн хорт хавдар нь Монголдоо төдийгүй дэлхийд ховор бөгөөд бусад эрхтэндээ халдварлах нь хурдан байдаг тул яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай аж. Түүний өвчин эдгэшгүй биш эдгэрэх бүрэн боломжтой бөгөөд 2 жилийн дараа гэхэд ямар ч өвчингүй эрүүл саруул бусад хүүхдийн адил цэцэрлэгт явах бүрэн боломжтой гэж эмч нар хэлжээ. Хүүхдийн өвчин эдгэх боломжтой ч монголын залууст хагалгаанд шаардлагатай 500 сая төгрөг гаргах боломж тэр бүр байхгүйг Та мэдэж байгаа. Тиймээс Монголын ирээдүйн төлөө, монголын нэг ч болтугай залуу гэр бүлд аз жаргал бэлэглэхийн төлөө хандив өргөхийг хүсч байна. Та бүхэн Голомт банкны 1205027801 дансны дугаарт сэтгэлийн хандив өргөн үү? Таны оруулсан нэг төгрөг ч гэсэн Цолмон охинд маш их тус дэм болох болно.
Дансны дугаар:ГОЛОМТ БАНК: 1205027801
ХААН БАНК: 5068146956
ХАДГАЛАМЖ БАНК: 14000016644